Монгол төр, эрх зүйн түүхэн тойм
Монгол нутагт төр эрх зүй үүсэн хөгжсөн нь 2200 гаруй жилийн түүхтэй. МЭӨ 203 онд ХҮННҮ улс үүсэн тогтсоноор Монгол төр, эрх зүйн түүх эхэлжээ. Монголын төр, эрх зүйн түүхийг 4 хэсэгт хуваадаг. Үүнд:
1. Монголын эртний үеийн төр, эрх зүйн түүх (МЭӨ 3р зуунаас МЭ 12 зуун)
2. Монголын дундад үеийн төр. Эрх зүйн түүх(МЭ 12- 15р зуун хүртэл)
3. Монголын шинэ үеийн төр, эрх зүйн түүх(20 зууны 20иод оны эцсээс мөн зуун турш үргэлжилсэн)
4. Монголын нэн шинэ үеийн төр эрх зүй(90 оноос хойш)
Монголын төр, эрх зүйн түүхийн энэ дөрвөн үндсэн хэсэг өөр хоорондоо салшгүй холбоотойн зэрэгцээгээр хэсэг тус бүрийн үед тодорхой улс төрийн нэгдэлүүд үүсэн тогтож төр эрх зүй, хууль цааз агуулга, хэлбэрийн хувьд өөр өөрийн хэмээсэн өвөрмөц онцлогтой.
Эртний үеийн төр эрх зүй
Дорнын цагаан хэрмээс өрнөдийн Байгаль нуур хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэрт Хүннү(МЭӨ 209-МЭ 93), Сумбэ(МЭ150-230), Нирун(МЭ330-555), Түрэг(МЭ552-745), Уйгар(МЭ745-840), Хядан(МЭ913-1125) тус тус оршин тогтнож байв. Эдгээр улсуудад төр ёс, төрийн байгуулалт, хууль цааз үүсэн хөгжиж, өвөрмөц онцлогтой өв соёлоо хойч түмэндээ үлдээсэн
Засаглал
Төрийн удирдлагын хэлбэрээрээ эртний улсууд нь хаант улсууд байв. Улсыг хаан толгойлж, засгийн бүх дээд эрх мэдлийг барина. Хүннү-д хааныг Шаньюй, Сүмбэд толгойлогч гэж нэрлэдэг байв. Нирун улсын үед төрийн тэргүүнээ хаан гэж нэрлэн өргөмжлөсөн цагаас монголын төр ёсны түүхэнд улсын хаан гэсэн нэр хэвшин тогтжээ. Улсынхаа газар нутаг, хүн амыг хариялан засаж, төрийн дотоод, гадаад бодлогыг боловсруулан явуулж, төрийн дээд түшмэд, цэргийн жанжиныг томилон, цэрэг, айрмыг захирч, хууль цааз гарган, дэг журмыг тогтоон сахиулах зэрэг эрх мэдэлтэй байсан. Эртний улсуудад төрийн бүрэн эрх байдлын баталгаа болсон бэлэгдэл үүсжээ. Хүннү-гийн хаан хаш тамгатай, хаан суудаг арьсаар бүрсэн түшлэгт исэртэй таван өнгийн тугтай байв.
Төрийн байгууллага
Хүннү улсын үеэс түшмэдийн ёсон үүсэн бий болжээ. Шаньюй-гийн дараа 24-н том түшмэл түмтийн дарга байв. Зүүн баруун туци(сэцэн) ван, Зүүн баруун гули ван хэмээх “4н эвэртэн ван”, их жанжин, их дувэй, их данху хэмээх “6н эвэртэн ван” зурга бүгд 10н эвэртэн ван байсан нь хааны дараах том албан тушаалтан. Эртний төрийн улсуудын төрийн байгуулалт хуралдай хэмээх ноёдын чуулган өвөрмө байр эзэлнэ.
Засаг захиргаа
Эртний улсуудад засаг захиргаа нутаг дэвсгэрийн өвөрмөц хуваарь бүрэлдэн тогтжээ. Хүннү Сямби Нирун Хядан улсууд 10тийн системтэй байв. Эртний улсуудад гэмт хэрэг үйлдэгсэд цаазаар аваачих, бэрээдэх, хүнд ажил хийлгэх, хөрөнгийг нь хураах, торгох ялыг оногдуулж байв.
Дундад үеийн төр эрх зүй
Засаглал
1206 онд Оно мөрний эхэнд их хуралдаа чуулж, монголчууд нэгэн их улс байгуулсыг тунхаглан, Тэмүүжинд Чингис цол хүртээн хаанд өргөмжилжээ. Чингисийн дара Өгөдэйн, Гүег, Мөнх, нар хаанд өргөмжлөгдөн төр бариж байв. Нэгдсэн монгол улс байгуулагдсанаар монголчуудын сэргэн мандалтын үе эхэлж, цоо шинэ төр хууль цаазын тогтолцоо бүрдэн тогтов.
Төрийн байгууллага
Хаант улсын төрийн зохион байгуулалтад их хуралдай, сэцдийн зөвлөл тодорхой байр эзэлнэ. Хуралдай нь хаанд зөвлөх эрхтэй бөгөөд түүний шийдвэрийг хаан үйл ажиллагаандаа харгалздаг байжээ. Их монгол улсад Хүннү-гийн үеээс тогтсон аравтын тогцтолцоог уламжлан авч хэрэглэжээ.
Засаг захиргаа
Их монгол улсын захиргаа нутаг дэвсгэрийн үндсэн нэгж нь Мянган болно. Мянган бүр газар нутаг харъяат иргэдтэй. Мянганыг хаанаас томилсон ноён захирна. Түүний доор нутаг усны хувиарлалт хяналтын асуудлыг зохиуцалах үүрэгтэй нутагчин хэмээх албан тушаалтаан ажилладаг байв.
Хаант улс төрийн амьдрал нөлөө өрлөг хэмээх их жанжидууд байсан бөгөөд тэд өндөр тушаал хүлээх, эрх тарх эдэлж их хаан ба өөрийнхөө төлөө үнэнч зүтгэдэг. Эрдэм ухаан төгс төр цэргийн зүтгэлтэнүүд байжээ.
Монголын нэн шинэ үеийн төр, эрх зүй
Засаглал
Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд орох зах зээлийн замыг сонгон авав. Монгол оронд соёл иргэншлийн нэн шинэ үе эхлэв. ҮҮнтэй холбоотойгоор монголын нийгмийн амьдралын бүх хүрээнд түүний дотор, эрх зүйн амьдрал түүхэн өөрчлөлт явагдсан. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэлийн баталгаа мөн бэлэгдэл гэж тунхаглаад үүнийг бүрэн эрхийн үндсийг хуульчлан баталжээ.
Төрийн байгууллага
Монгол улсыг ерөнхийлөгчтэй болгож, улсын бага хурлыг байгуулж Парламентын чиг үүрэгтэй болгов. Төрийн захиргааны дээд байгууллага нь ЗГ түүний дагалдан олон яам тамгийн газар бий болж түүнийг толгойлох сайдыг парламентаас сонгох болсон.
Subscribe to:
Post Comments (Atom)
iim blog baigaad demiidee. Hicheeldee zoriulj hiideg biye daalt geed neg sonin yum baidag sh dee. Teren shig baidag l yum. Ta 3-iin hobby sonirhol baidag l baihgyi yuu BLOG gedeg chin
ReplyDeletehergte l medelel bnsht
Deletebayrllaa, mash hergte medelel bn :))
ReplyDeletebayrllaa, mash hergte medelel bn :))
ReplyDelete